|
Даваа, 3-р сар 09, 2020
UPTOWN
Зун цагийн нарны алтан цацрагны гэрэл гэгээ, эрчим хүчийг өөртөө
шингээсэн цоо шинэхэн UPTOWN мэндэллээ. Уншигч Тантай дахин уулзаж
байгаадаа бид туйлын баяртай байна. Кивигийн бүсгүйчүүдийн
гурван сэтгэл, нэг хүслийг, амьдралын үнэнийг эмэгтэй хүн, давс, хутга,
мөнгөнөөс олж мэдэхийг хичээдэг боксчин Мөнх-Эрдэнийн эгэл ертөнцийг,
алдарт Элтон Жон, сансар огторгуйн аянд мордохоор зэхэж буй тэрбумтан
эрхмийн этгээд яриа, дэлхийн төв цэгт оршдог нэгэн гайхалтай орны
тухай, домог мэт амьдарсан үзэсгэлэнтэй бяцхан эмэгтэй Edith Piaf,
хорвоо ертөнцийн сонин хачин, алдар цуутнуудын хувийн амьдралын сонин
хачин.... Тоочоод байвал дуусахгүй нь.
Холбоо барихРедакцийн хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Дипломат цогцолборын 2-р орц 5 давхарт Утас: 70113390, 99114401, Факс: 976-70113390 E-mail: magazine_kiss@yahoo.com
MINING JOURNAL
Mining the Resources, Minding the Future Our first issue was in November 2008 to encourage a disciplined debate on development. We all wish for it and we all have our different ideas about how to hasten it. The MMJ wants to critically examine these ideas with the help of adequate and correct information.
THE 2008 BEST JOURNAL AWARDThe Mongolian Mining Journal Founding upon the opinions and conclusions by readers, journalistic critics and sectoral professionals, the Mongolian Mining Journal is hereby awarded the title of the Best Journal of 2008, for its timely and insightful addressing of Mongolia’s inexorable goal to rapidly develop the mining sector of this country, who today accedes to the higher horizon of its development and prosperity, and for its editorial consistency and professionalism as a model modern trade journal in contemporary Mongolian journalism.
Federal Union of Mongolian Journalists
A brief note on The Mongolian Mining JournalThe Mongolian Mining Journal provides analytical insights into the state of the economy in general, and the mining industry in particular, in Mongolia. Its contents and lay-out won it “The Best Journal of the Year-2008” award in the country. It is published in English and Mongolian every month and can be read in print as also online. It has earned the interest and respect of its readers by regularly and consistently offering them well-researched, unbiased, and thoughtful articles and interviews on the foreign investment environment, and national developments and their likely consequences. It receives feedbacks from professionals, foreign investors, Government leaders, Members of the Mongolian Parliament, senior officials, and academics and scholars. It is unrivalled in the Mongolian media in its coverage of the standpoints of foreign investors. Their views are examined and lucidly presented without any bias. The journal has also consistently encouraged the use of best technology in any industrial operation. It has frequently been invited to act as the media sponsor and partner at events organized by both the Mongolian state and investors. The MMJ team is an independent publication, with no commercial links with any company, institution or individual. Its work is done by professional and experienced journalists. At times their efforts are supplemented by views, research papers and opinions contributed by experts in the economic and mining sectors of Mongolia. Emails:
MONGOLIAN ECONOMY
Үнэ :
Зорилго: Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээллийг үнэн бодитойгоор нийтэлж, олон нийтийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд оршино. Улс төрөөс хараат бус цэвэр сэтгүүл зүйг мэргэжлийн хүрээнд хөгжүүлэх нь бидний гол зорилго билээ. “Mongolian Economy” сэтгүүл нь монгол, англи хэл дээр 14 хоног тутамд хэвлэгдэн гардаг.
Бидний түгээж буй эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээлэл, асуудал хөндсөн нийтлэл, шүүмжлэлт өгүүллүүд нь дотоод, гадаадын эдийн засаг, бизнесийн байгууллагууд, төр, хувийн хэвшлийн хоорондын мэдээлэл түгээх уялдааг сайжруулахад ихээхэн үүрэгтэй болно. Мөн байгаль орчны асуудлыг байнга хөндөж, байгаль дэлхийгээ хамгаалан, өдгөө дэлхий нийтийн өмнө чухлаар тавигдаад буй ногоон эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор “Ногоон хөгжлийн төлөө” уриа дэвшүүлэн ажилладаг.
Эдийн засгийн мэдээ мэдээллийг ойлгож товч тодорхой, үнэн зөв, баримттай бичих нь хамгаас чухал байдаг. Тиймээс энэ чиглэлээр өдөр тутмын томоохон сонинд олон жил ажиллаж , багагүй туршлага хуримтлуулсан сэтгүүлчдийн баг бүрдсэнээрээ давуу талтай. Сэтгүүлийн дэргэд эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээллийн дагнасан портал сайт “MongolianEconomy.mn”, “Economy” телевизийн студитэй учраас манайх мэдээллийн агентлагийн хэмжээнд ажилладаг гэж хэлж болно.
Эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд,компаниуд,их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд АНУ, Япон, Герман, Англи, Австрали, Канад, Хятад, ОХУ зэрэг орны мэргэжил нэгт сэтгүүлийн байгууллагууд болон, зарим эдийн засаг, бизнесийн байгууллагатай холбоо харилцаа тогтоон туршлага солилцож хамтран ажиллаж байна.
Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн дагнасан англи, монгол хэл дээрх портал сайт юм. Бид энэхүү сайтаараа дэлхийн болоод дотоодын эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээллийг өдөр тутам хүргэж байна. Тухайн өдөр болсон эдийн засгийн гол үйл явдал, мэдээ мэдээллийг товчоор бус анализ дүгнэлт тайлбартайгаар мэдээлж байгаагаараа бусад сайтаас ялгаатай юм. Мөн Mongolian Economy сэтгүүлийн вэб гэдэг утгаар сэтгүүлийн нийтлэл, ярилцлага, материалуудыг ч та унших боломжтой.
Бид студидээ эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр асуудал хөндсөн нэвтрүүлгүүдийг бэлтгэн бусад телевизээр цацаж, олон нийтэд хүргэх юм. Өөрөөр хэлбэл, Mongolian Economy сэтгүүлийн теле сэтгүүл маягаар ажиллахаас гадна олон нийтийн эдийн засгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг, сонирхолтой ярилцлагыг танд хүргэх болно.
“Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ нь 2011 оны аравдугаар сард “Mongolian Economy” сэтгүүлийн дэргэд байгуулагдсан билээ. Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, байгальд ээлтэй бизнесийг дэмжих, сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулах гол зорилготой ажилладаг. Хамгийн гол нь ногоон сэтгэлгээ, ухамсрыг төрийн бодлого тодорхойлогчдод төдийгүй олон нийтэд суулгах, таниулах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайлбал, Mongolian Economy сэтгүүл, mongolianeconomy.mn сайт, Economy ТВ студиэрээ дамжуулан сурталчлан ажиллаж байна. Мөн ногоон эдийн засгийг өндөр хөгжүүлсэн улс орнуудын туршлагаас хуваалцахад анхаарал хандуулахын зэрэгцээ энэ чиглэлээрх сургалт, семинар, төслийг хэрэгжүүлэх нь манай зорилгын нэг хэсэг юм.
Улаанбаатар, ЧД I хороо, Энх тайвны өргөн чөлөө, Экспресс Тауэр 11-ээр давхар Утас: 7011-5476 Факс: 976-7011-5476 94092904
|
||||||||||||||||||||||||||||||||||